Нүүр / Бидний тухай
Эрхэмсэг оршихуй энгийнээс Бидний тухай

Ариун брэнд нь Монголын хэрэглэгчдийн эрүүл ахуй, тав тухтай амьдралын хэв маягийг бүтээх эрхэм зорилготойгоор 2002 оны 7-р сараас эхлэн анхны нойтон ариун цэврийн салфетка үйлдвэрлэж эхэлсэн. Тэр мөчөөс эхлэн бидний алхам бүр хэрэглэгчийн итгэл дээр тулгуурлан өргөжиж, өнөөдөр Монголын өрх гэр бүрийн найдвартай сонголт болсон үндэсний брэнд болон хөгжжээ.

Эхний өдрөөсөө л бид чанар, найдвартай байдал, эрүүл ахуй-г гол зорилгоо болгон ажиллаж ирсэн бөгөөд энэхүү 20 гаруй жилийн туршид бид тасралтгүй өсөн дэвжиж, зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн бус, өргөн хүрээний ариун цэвэр, ахуйн хэрэглээний шийдэл-ийг хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

Манай бүтээгдэхүүнүүд:

  • Ариун цэврийн цаас – Зөөлөн, бат бөх, олон төрлийн давхаргын сонголттой
  • Нойтон ариун цэврийн салфетка – Арьсанд ээлтэй, хэрэглэхэд аюулгүй, хэрэгцээнд нийцсэн
  • Ширээний болон гал тогооны салфетка – Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой, загварлаг шийдэлтэй
  • Өндөр чанарын бусад ахуйн хэрэгсэл – Гэр бүл, байгууллага, олон нийтийн хэрэгцээнд

Манай үнэт зүйлс:

  • Чанар ба найдвартай байдал – Хэрэглэгчдийн итгэлийг олон жил дагуулсан гол давуу тал
  • Байгальд ээлтэй үйлдвэрлэл – Орчин үеийн дэвшилтэт технологи, байгальд хоргүй түүхий эдийн хэрэглээ
  • Хэрэглэгч төвтэй хандлага – Бид бүтээгдэхүүн бүрийг хэрэглэгчийн тав тух, хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцүүлэн бүтээдэг
Агуулах
Ложистик
Үйлдвэрлэл 1
Тээвэр
Үйлдвэрлэл 2
Үйлдвэрлэл 3