Эрхэмсэг оршихуй

Энгийнээс

~since 1996~
Онлайн дэлгүүр

Бидний тухай

Хөгжил Трейд ХХК

Монголын үндэсний бахархал болсон үйлдвэрлэгч компани

1996 онд анх үүсгэн байгуулагдсан Хөгжил Трейд ХХК нь Монгол Улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны салбарт тэргүүлэгчийн байр суурь эзэлсэн үндэсний хэмжээний компани юм. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш инноваци, чанар, нийгмийн хариуцлагыг үйл ажиллагааныхаа гол цөм болгон ажиллаж ирсэн бөгөөд өдгөө Монголын зах зээлд нэр хүндтэй, итгэл хүлээсэн брэндүүдийг амжилттай хөгжүүлж чадсан.

hero1Hover

2002 онд “Ариун” үйлдвэрийг үүсгэн байгуулсан нь Хөгжил Трейд ХХК-ийн хувьд шинэ хуудас болж, компанийн үйлдвэрлэлийн цар хүрээ, үйл ажиллагааны хүчин чадлыг шинэ түвшинд хүргэсэн юм. Ариун үйлдвэр нь өнөөдөр хуурай болон нойтон салфетка, ариун цэврийн цаас, гар арчигч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн 4 цехтэй бөгөөд нийт үйлдвэрлэлийн 60 хувь нь бүрэн автоматжсан технологид суурилдаг.

Эрхэм зорилго

comm2

Хэрэглэгчиддээ сэтгэлээ шингээсэн бүтээгдэхүүнээ хүргэж, зах зээлдээ хүндлэл хүлээсэн тэргүүн манлай өрсөлдөгч байна.

comm

Үнэт зүйлс

Х

Хамтын ажиллагаа

Бид багийн нэгдмэл зорилго, харилцан хүндэтгэл, үр дүнтэй хамтын ажиллагааг эрхэмлэж, өсөлт хөгжлийг бий болгодог.
Ө

Өөдрөг тэмүүлэл

Бид алсын хараатайгаар тасралтгүй хөгжиж, ирээдүйн үнэ цэнийг бүтээхийн төлөө тэмүүлдэг.
Г

Гоо зүй

Ёс зүй, шударга байдал, үлгэр дууриаллыг эрхэмлэн, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог.
Ж

Жаргалтай

Бид ажилтнуудын аз жаргалыг эрхэмлэн, хэрэглэгчдэдээ сэтгэл ханамж, баяр баясал өгөх бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ.
И

Итгэлтэй түншлэл

Харилцагч, нийлүүлэгчтэйгээ урт хугацааны найдвартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэдэг.
Л

Лидер

Салбартаа тэргүүлэх инноваци, манлайллыг дэмжиж, үлгэр жишээ тогтолцоог бий болгож ажилладаг.

Он цагийн хэлхээс

Өнгөрснөөс суралцаж,
Ирээдүйг бүтээе

1991

Үүсгэн байгуулагдав

“Хөгжил” хувиараа аж ахуй (ХЭАА) нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж, цомхон боловч эрч хүчтэй хамт олонтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.

1996

“Хөгжил трейд” ХХК

“Хөгжил трейд” ХХК болж үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэв.

2002

Ариун үйлдвэр үүсгэн байгуулагдав

Ариун үйлдвэр байгуулагдаж, үндэсний ариун цэврийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шинэ хуудсыг эхлүүлэв.

2006

Үйлдвэрийн шинэчлэл

Хайрцагтай болон ууттай салфетка үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг суурилуулж үйлдвэрлэж эхлэв.

2010

Шинэ үйлдвэр

Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, Хан-Уул дүүргийн 3-р хороонд орчин үеийн, бүрэн тоноглогдсон шинэ үйлдвэрийн байртай болов.

2015

Бүрэн автомат шугам нэвтрэв

Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, чанарын шинэ түвшинд хүргэх бүрэн автомат шугам нэвтрүүлэв.

2020

Менежментийн шинэчлэл хийв

Менежментийн шинэчлэл хийж, үйл ажиллагааны үр ашиг, багийн бүтээмжийг шинэ түвшинд гаргалаа.

2023

DABUR Brand

Энэтхэгийн №1 Dabur брэндийн албан ёсны дистрибьютер болж, байгалийн гаралтай чанартай бүтээгдэхүүнийг хүргэж эхэллээ.

2024

FASCLEAN Brand

Fasclean брэндийн албан ёсны дистрибьютер болж, Монголын айл өрхүүдэд дэлхийн чанарыг хүргэж эхэллээ.

2025

Импортын чиглэлээ өргөжүүлнэ

Бид 2025 онд илүү олон дэлхийн хэмжээний брэндүүдийг хэрэглэгч нарынхаа гарт хүргэхээр ажиллаж байна.

2026

Шинэ үйлдвэр

2026 онд үйлдвэрийнхээ хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, үндэсний бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2027

ISO Стандарт

Бид илүү чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг танд хүргэх зорилготойгоор байгууллагадаа ISO стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Холбоо барих
Имэйл хаяг
info@ariun.mn
Утасны дугаар
(+976) 7012-0259
Хаяг байршил
Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо,
17060, Үйлдвэрийн гудамж - 15Д
Санал, сэтгэгдэл илгээх
fb-logo
@KhugjilTrade
fb-logo
@KhugjilTrade
fb-logo
@KhugjilTrade

Борлуулалтын цэгүүд

  • 📍 БЗД, Шинэ Sunday, B1 давхар, 063-р лангуу
  • 📍 БЗД, Дүнжингарав худалдааны төв, 906-р лангуу
  • 📍 БГД, Бөмбөгөр худалдааны төв, 89-р лангуу
  • 📍 Номин болон бусад бүх сүлжээ дэлгүүрүүд

Бидэнтэй холбогдох

Хөгжил Трейд ХХК

Утас:

(+976) 7012-0259

Имэйл:

info@khugjiltrade.mn

Хаяг:

Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байр /Говь үйлдвэрийн зүүн талд, Дэлгэр хотхоны урд байрлалтай/

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Хөгжил Трейд ХХК

Вэб сайтыг: Степпе Женесис ХХК